УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.
Монгол Улс УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг.
Энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 27 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 85 дахь жил тохиож байна.
Энэхүү арга хэмжээг 2022.09.10-ны өдөр Тоонот толгойд зохион байгуулж, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, нутгийн зон олон, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, өвөг дээдсээ санан дурсан сүүн цацал, 108 зул өргөж, буян ном айлдан, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэхүү арга хэмжээнд зориулан ЕБС-ын сурагчдын дунд "Хэлмэгдүүлэлтийн талаар миний ойлголт" эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, нийт 43 эссэ ирүүлснээс 1-р байранд 8а ангийн сурагч Г.Дүүрэнтүшиг 2-р байранд 9а ангийн сурагч А.Ууганбаяр 3-р байранд 8а ангийн сурагч Э.Дулмаа нар шалгаран, шагналыг арга хэмжээн дээр ИТХ-ын дарга, Засаг дарга нар гардуулж, эссэг нутгийн зон олондоо уншиж танилцуулав.
ИТХ-ын АЖЛЫН АЛБА, ЦАУЗБСК