Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Норовлин багийн ИТХ-ын төлөөлөгчдийн “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун урилгаар оролцож Хэнтий аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны талаар, Сумын засаг дарга Г.Гансүх Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын талаар танилцуулан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, асуултад хариулав.
Мөн “Хайрын боловсрол” ТББ-ын багш нарыг урьж авчран “ХАЙРЛАГДАХ УРЛАГ БУЮУ ЖАРГАХ УХААНЫ БОЛОВСРОЛ”, “ЭРҮҮЛ ХАРИЛЦАА АЗ ЖАРГАЛЫН ГҮҮР” сэдэвт лекц уулзалтыг иргэд олон нийтэд хийсэн.
Иргэдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэх, аравт хэсгүүдийг идэвхжүүлэх зорилгоор иргэдийн дунд “Караоке”, Ширээний теннис, Волейболын тэмцээнийг тус тус зохион байгуулж, бүх үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй хэсгүүдээ хамруулж оролцсон хэсгийн ахлагч Д.Од-Эрдэнэ, С.Мөнгөн нар нарыг шагнаж урамшуулав.
Караоке тэмцээнд:
1-р байр Г.Энхбат ахлагчтай баг хамт олон
2-р байр Б.Энхтөр ахлагчтай баг хамт олон
3-р байр Ч.Мөнхтуяа ахлагчтай баг хамт олон
Волейболын тэмцээнд:
1-р байр Ж.Отгонбаяр ахлагчтай баг хамт олон
2-р байр Б.Шинэбаяр ахлагчтай баг хамт олон
3-р байр байр Б.Төрмөнх ахлагчтай баг хамт олон
Ширээний теннисний тэмцээнд
Эмэгтэй төрөлд
1-р байр Ч.Мөнхтуяа
2-р байр Т.Бямбасүрэн
3-р байр Л.Энхтуяа
Эрэгтэй төрөлд
1-р байр байр Б.Энхтөр
2-р байр Г.Мөнх-Эрдэнэ
3-р байр Б.Сүхбат нар шалгарлаа.