Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хөдөөгийн хөгжлийн хороо 10 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгчдийн 86%-ийн ирцтэйгээр хуралдаж, доорх асуудлуудын талаар мэдээллийг сонссон:
Хэлэлцсэн асуудал:
1. Самрын орлогын талаар
2. Мод бэлтгэлийн гүйцэтгэл
3. Татварын орлогын талаар
4. Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааны тайлан
5. Халуун рашааны талаар
1. Самрын талаар:
- Ойн ангиас орж буй орлого, ХХТХГ-аас орж буй орлогын талаарх тоон мэдээллийг тодорхой гаргаж хуралд танилцуулах
- ХХУТХГ, БО, Ойн анги хамтарсан ажлын хэсэг гаргаж хяналтыг сайжруулан ажиллах
2. Мод бэлтгэлийн талаар:
Мод бэлтгэлийн хувьд орлого биелээд, мод бэлтгэлийн гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас
- ААН, нөхөрлөлүүдийг шахаж мод бэлтгэлийн ажлыг яаралтай хийлгэж ондоо багтааж дуусгуулах
- ААН-үүдэд цаг хугацаандаа мод бэлтгэлийг хийж гүйцэтгэж байхыг анхааруулах
- 2023 оны мод бэлтгэлийн хуваарь батлахаас өмнө модны нөөцийг тогтоож яаралтай хуралд оруулж ирэх
- Цаашид баримталж ажиллах ойн хөтөлбөрийг боловсруулан 2023 оны 1 дүгээр сард багтаан хуралд оруулж батлуулах
3. Мал эмнэлэг
- Орон нутгийн төсөв, ОНХСангийн хөрөнгө, төсөл арга хэмжээгээр авч буй тоног төхөөрөмжийг эзэнжүүлж, хадгалалт хамгаалалтад анхаарч ажиллах
- Мал эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах асуудлыг шийдэхэд анхаарах
4. Халуун рашааны талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан тоотыг хүргүүлэх зэрэг дүгнэлтийг хорооноос гарган хуралд оруулахаар болсон.