ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2023 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2023-05-03

Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-од, Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон 10 тасгийн эрхлэгч, удирдлага мэдээллийн албаны мэргэжилтнүүд оролцлоо.
📌Зөвлөгөөний эхэнд Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ Нэгдсэн эмнэлгийн 2022 оны үйл ажиллагааны товч тайланг танилцуулж, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаад аймгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн энэ үеэр эмч ажилчдын зүгээс халдвартын тасгийн байрыг засварлах, сувилагчдын хүрэлцээ дутмаг байгаа талаар санал хүсэлтээ илэрхийлсэнд аймгийн Засаг дарга онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
📌Түүнчлэн хуучин амбулаторийн байрыг нэгдсэн эмнэлэг өөрсдийн нөөц хөрөнгөөр иж бүрэн засварлажээ. Үүнд: эмэгтэйчүүдийн эмчилгээний хэсэг, гемодиализийн эмчилгээний хэсэг, хавдрын хими эмчилгээ, өдрийн эмчилгээ, уламжлалт сэргээн засах хэсгүүд үйл ажиллагаагаа явуулах юм.
📌Үйл ажиллагааны төгсгөлд Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нар 2023 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%