Сар шинийн босгон дээр ХХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, сумын удирдлагууд Батширээт сумын Улсын аварга малчин С.Дашсүрэн, гэргий И.Байгальмаа нарт Улсын аварга малчины шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
С.Дашсүрэн, И.Байгальмаа нар нь 2000 онд гэр бүл болж өрх тусгаарлаж 400 гаруй малтай тусдаа гарч байсан нь ийн Улсын аварга малчин болтлоо хөдөлмөрлөжээ.
Ингээд 2005 онд мянгат малчин, 2007 онд Сумын сайн малчин, 2012 онд Аймгийн аварга малчин тус тус болж, өдгөө Улсын аварга малчнаар тодорсон эгэл даруу, амьдралын төлөөх нэг л зорилгыг өвөртөлж, түүндээ хүрэхийн тулд хамтдаа тууштай зүтгэн үр шимийг нь хүртэж, нутаг усандаа шаргуу хөдөлмөрч малчин удамт гэдгээрээ хүндлэгддэг ажээ