ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

05 дугаар сарын 05,06-ны өдрүүдэд Хэнтий аймаг Чингис хотод аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 425 Төлөөлөгч, 18 сумын Хурлын ажлын албаны Нэгдсэн чуулган, "ХУРАЛ ЦОМ-2023" тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

2023-05-05

Чуулганаар "Төлөөлөгчийн иргэдийн өмнө хүлээх үүрэг, оролцоо", “Хурлын төлөөлөгчийн ёс зүй, харилцаа хандлага”, “Хувь хүний хөгжил” зэрэг сэдвүүдээр лекцүүд тавигдсан.
Энэхүү сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ төлөөлөгч нар ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлэн ажиллаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх талаар амжилт гарган ажиллана гэдэгт итгэж байна.
Мөн энэ үеэр Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд 18 сумын ИТХ-ын 386 төлөөлөгч 19.100.000 төгрөг, Норовлин сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхтулга 1 адуу тус тус хандивласныг Аймгийн Засаг даргад гардуулан өгөв.
"Хурал цом -2023" 5 төрөлт спортын тэмцээн уралдаанд төлөөлөгчид амжилттай оролцож, Барх багийн ИТХ-ын төлөөлөгч С.Намшир шатрын тэмцээнд дэд байр эзэлэн, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.
ИТХ-ын төлөөлөгчдийн дунд зохион байгуулагдсан сургалт, спортын тэмцээнд идэвх зүтгэлтэй оролцсон нийт төлөөлөгч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%