Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй " Тэрбум мод" үндэсний хөтөлгөөнд нэгдэж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа "Ногоон төгөл" аяны хүрээнд сумын "Тоонот толгой”-д байрлах хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалд зориулж хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нар мод тарьж, цэцэрлэгжүүлэлт хийлээ.
Нийт 88ш хайлаас мод тарьж, цэцгийн мандал хийсэн.
Энэхүү мод тарих хөдөлгөөнд Улаанбаатар хотод суугаа хэлмэгдэгсдийн үр хүүхэд Гомбожавын Долгор 30ш мод, Жамбын Дамба 5ш модны суулгац авч, мод тарих хөдөлгөөнд нэгдсэн. Та нартаa эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
Цаашид модоо сайн арчилж, усалж тордон, ургуулах үлдлээ