Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын туг манай суманд 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл аялж байгаатай холбогдуулан "Төлөөлөгчийн өдөр"-ийн нээлтийн арга хэмжээг 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-ын үйл ажиллагааны тайланг танилцуулах, иргэдэд Амьдралын үнэ цэнийн талаар лекц, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн дунд "Асуудал-шийдэл" хэлэлцүүлэг, ИТХ-ын "Төлөөлөгчид дуулж байна" дуун цэнгүүн зэргийг зохион байгууллаа