Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны100 жил, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны32 жилийн ойн өдрийн хүрээнд сумын ИТХ-аас иргэдэд Үндсэн хуулийг таниулах, сурталчлах, ойлголт өгөх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор “100 МЯНГЫН УНАЛТ” асуулт хариултыг тэмцээнийг зохион байгуулсан.
Тэмцээнд3 хүний бүрэлдэхүүнтэй нийт 7 баг оролцож, ТЭРГҮҮН байранд СДОАнгийн баг хамт олон шалгарсан.
Үндсэн хууль бол Монгол улсын тусгаар тогтнол хийгээд нийгэм төрийн байгууллагын ардчилсан үндэс тулгуурыг бататгаж нийгэмд хүний эрх зүйн байдал, төрийн байгууламж, засаг, төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах хяналтыг тогтоосон төрийн гол хууль тул иргэд та бүхэн Үндсэн хуулиа уншиж судлан эрх зүйн мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийхийг хүсье
ИТХ-ын ажлын алба