ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24-р хуралдаан хуралдлаа

2024-04-24

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24-р хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэдийн оролцоотой, нээлттэй, төлөөлөгчдийн 71,4%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар, зурагт самбар байрлуулах байршлыг тогтоох тухай
2. Орон нутгийн сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох тухай
3. Орон нутгийн сонгуулийн хэсэг байгуулах тухай
4. Орон нутгийн сонгуулийн ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоох тухай
5. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай
6. 2024 оны мод бэлтгэлийн явцын гүйцэтгэлтэй танилцах, модны хуваарийг батлах тухай
7. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох хугацааны тов зарлах тухай
8. “Нээлттэй Батширээт” хөтөлбөрийн хэрэгжилтийг сонсох тухай
9. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл арга хэмжээний явцын гүйцэтгэлтэй танилцах тухай
10. “Эв эе” байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах тухай
11. Хурх хүйтний хөндийн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох тухай
• Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр товлогдон зарлагдаж, сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн дагуу сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар болон зурагт самбарын байршил, мөн орон нутгийн сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдахаар товлон зарлагдсантай холбогдуулан сонгуулийн тойргийг байгуулан, мандатын тоог тогтоож, Орон нутгийн сонгуулийн хэсгийг байгуулан, сонгуулийн ухуулах хуудас байрлуулах байршлыг тус тус тогтоосон.
• Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2024 оныг төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах үүднээс “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг төлөөлөгчдөөс гарсан санал, санаачилгыг тусган баталж, иргэд рүү чиглэсэн ажил аргах хэмжээг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж улирал тутамд биелэлтийг ИТХ-д тайлагнахыг Засаг даргад үүрэг болгосон.
• Суманд хэрэгжиж байгаа зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцан Хоршоо хөгжүүлэх сангаас журмынхаа дагуу зээл олгогдох боломж бүрдсэн учраас Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд хүлээн авахаар шийдвэрлэж, Мөн хоршоо хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн эргэн төлөлтийг 2024 ондоо эрчимжүүлж, зээлдэгч нартай сонсох ажиллагааг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг даргад даалгасан.
• Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих зорилгоор 2023 онд Нээлттэй Батширээт хөтөлбөрийг баталж, 7 сард хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажилласнаар төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд төлөөлөгчдийн 86% ийн саналаар хангалтгүй хэрэгжсэн байна гэж дүгнэн цаашид ажлыг эрчимжүүлж, үр дүн гаргаж ажиллах үүрэг чиглэл өгөв.
• Норовлин багийн иргэдийн оролцсон “Эв-Эе” Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг үүсгэн байгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%