Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 05 дугаар сарын 30-ны өдөр “Хүнсний аюулгүй байдал, электрон тамхи, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлгийг ААНэгжүүдийн дунд зохион байгуулсан.
Хэлэлцүүлгээс
Өнөөгийн нийгэмд хүн амын дунд амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалсан өвчлөл жил ирэх тусам өсөн нэмэгдэж, архи, тамхины зохисгүй хэрэглээнээс шалтгаалсан халдварт бус өвчин болон гэмт хэргийн гаралт ихсэж байгаатай холбогдуулан одоогоос эхлэн урьдчилан сэргийлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бий болгохын төлөө чанартай, шим тэжээлэг, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, утаат болон электрон тамхинаас татгалзан
“Эрүүл хэрэглээ - Эерэг хандлага”-ыг бий болгох, түгээн дэлгүүлэхийг ААНэгжүүдийг уриалсан