2024 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан ЕБС-ын 9-р ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход туслах, чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл хүргэх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ – ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулсан.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүдээс гарсан саналын дагуу ЗДТГ, ЭМТ-ийн үйл ажиллагаа, ажилтан албан хаагчдын ажил үүрэг, мэргэжлийн онцлогийг сурагчдад танилцуулж, “Мөрөөдөл ба сонголт” сэдвээр Нийгмийн бодлогын мэргэжилтэн сонирхолтой лекц тавин, хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага хийж, санал солилцсон