УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 29 ДЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон, хүндэтгэл үзүүлдэг.
Батширээт сум 2014 оноос Тоонот толгойн хэлмэгдэгсдийн хөшөөнд 10 дахь жилдээ цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна.
Уг арга хэмжээний хүрээнд сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, нутгийн зон олон, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, өвөг дээдсээ санан дурсан сүүн цацал, 108 зул өргөж, буян ном айлдан, ЕБС-ийн 6-9 ангийн сурагчдын дунд ХЭЛМЭГДЭГСЭД сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж
Тэргүүн байр - А.Гоомарал
Дэд байр - Б.Анаргоо
Гутгаар байр - З.Тамир нар тус тус шалгарсан.