ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2024-11-27

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын “Сумын аварга” шалгаруулах шатрын тэмцээнийг 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрлөөр нийт 12 шатарчид өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд
🥇 Б.Бум-Эрдэнэ /Норовлин багийн иргэн/
🥈 Г.Лхасүрэн /Норовлин багийн иргэн/
🥉 Г.Энхбат /Норовлин багийн иргэн/
Эмэгтэй төрөлд
🥇 Б.Хулан /Норовлин багийн иргэн
🥈 Р.Цэрмаа /Барх багийн иргэн/
🥉 Ц.Баярмаа /Онон багийн иргэн/ нар тус тус байр эзэлсэн.
Мөн Шатар сонирхогчдын “Аймгийн аварга” шалгаруулах тэмцээнд эрэгтэй төрөлд Норовлин багийн иргэн Б.Бум-Эрдэнэ, ахмад настан Г.Лхасүрэн, эмэгтэй төрөлд Б.Хулан нар тус тус оролцох эрхийг авч, батламжийг гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%