ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан хуралдлаа

2024-12-02

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдаж, доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай
3. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
4. 2024 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл сонсох тухай
5. Сумын ГХУСАЗСЗ, Орчны бүсийн зөвлөл, сумын Хамтарсан багийг шинэчлэн батлах тухай
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах хуралдааны дэгийг хэлэлцэн батлав.
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг байнгын, тасралтгүй зохион байгуулж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг хуулийн хүрээнд жигд ханган биелүүлж ажиллах хороодын бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан. Үүнд:
1. Нийгмийн бодлого, төрийн байгуулалт, Хууль эрх зүйн бодлогын хороо
1. М.Болд
2. А.Отгонцэцэг
3. М.Мөнхчимэг
4. Л.Мөнхчулуун
5. Б.Бадамгарав
6. Н.Мөнхсаран
7. Ц.Баярсайхан
2. Дэд бүтэц, Төсөв санхүү, Эдийн Засгийн бодлогын хороо
1. Б.Хэрлэнчимэг
2. Ц.Насанжаргал
3. Г.Байгаль
4. В.Чулуун
5. В.Мөнхзул
6. Б.Төрмөнх
7. Ж.Энхтөр
3. Байгаль орчин, аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо
1. Ц.Баярсайхан
2. Д.Хонгорзул
8. С.Хандсүрэн
4. Н.Маралгуа
5. Д.Мөнх-Онон
6. Б.Дуламжав
7. Э.Пүрэвжаргал
Ёс зүйн хороо:
1. Ц.Насанжаргал
2. Б.Бадамгарав
2. Н.Маралгуа
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцээд төлөөлөгчдийн олонхын саналаар 81.7 хувьтай “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэн, цаашид төлөөлөгчдөөс гарсан саналыг ажилдаа тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгав.
🇲🇳🇲🇳🇲🇳2024 онд нийт 11270 м3 мод бэлтгэхээс 3396 м3 мод бэлтгэгдэж, мод бэлтгэлийн гүйцэтгэл 30%-тай, ойн ашиглалтаас 40.336.287 төгрөгийн орлогыг төвлөрүүлж ажилласан байна. 2025 онд мод бэлтгэлийг оновчтой хуваарилж хуралд оруулж ирэх чиглэл өгөв.
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын ГХУСАЗСЗөвлөл, Орчны бүсийн зөвлөл, сумын Хамтарсан баг зэрэг зөвлөлүүдийг шинэчлэн байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%