Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалангийн ивээл дор Шатар сонирхогчдын 2024 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн Б.Бум-Эрдэнэ, Г.Лхасүрэн, Б.Хулан нар оролцсон билээ.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 54 шилдэг шатарчид өрсөлдсөнөөс эмэгтэй төрөл Б.Хулан тэргүүн байр, мөн Хэнтий аймгийг төлөөлөн Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон байна.
Спортын өндөр амжилт үзүүлсэн Б.Хуланд баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сумын ИТХ-ын ажлын алба