2024 оны 12-р сарын 07-оос 17-ны хооронд 2024 оны Мал болон тэжээвэр амьтдын улсын тооллого явагдаж байгаатай холбогдуулан сумын ИТХ-н дарга Б.Хэрлэнчимэг, багийн засаг дарга Д.Хонгорзулын хамт 12-р сарын 11, 13-ын өдрүүдэд Онон багт ажиллаж иргэд, малчидтай уулзан өвөлжилтийн байдалтай танилцаж, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал бодлоо солилцон, мэдээ мэдээлэл хүргэж ажилласан.