Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Төлөөлөгчдөд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-аас зохион байгуулсан сургалтад АИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг дарга Б.Алтангэрэл, сумын ИТХ-ын Төлөөлөгчид ажлын албаны хамт хамрагдсан.
Мөн Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нар сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт хийсэн