ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ын ээжит 2 хуралдаан болно

2024-12-24

      2024 оны 12 дугаар сарын 25-нд ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан болохоор бэлтгэл ажил хангагдан ажиллаж байна. Хуралдаан ЗДТГ-ын Иргэний танхимд 10 цагт болно.

      Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
  • Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
  • Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
  • “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн тухай
  • Хүнсний хангамж аюулгүй байдлын 2025-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
  • Төсөвт байгууллагуудын 2024 оны төсвийн гүйцэтгэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тухай
  • Сумын 2025 оны төсөв, 2025 онд ОНХС-аар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээ батлах тухай
  •  Төлөөллийн байгууллагын төлөөлөл сонгох тухай
  • ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн эд хөрөнгийг бүртгэх тухай
  • Сумын ИТХ-ын хороодын ажиллах журам батлах тухай
  • Бусад асуудал хэлэлцэнэ. ИТХ-ын ажлын албанаас ИТХ-ын төлөөлөгчдөд Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2024 оны нэмэлт өөрчлөлт болон Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гарын авлага бэлтгэн хүргэхээр ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4289
2953 / 69%
840 / 20%
244 / 6%
252 / 6%