Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25-нд 10 цагт Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд ИТХ-ын ээлжит II Хуралдаан болж байна. Нийт оролцох 21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч танхимаар оролцож ирц 71.6 хувьтай дараах асуудлыг хэлэлцэж байна.
- · Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
- Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
- “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн тухай
5. Хүнсний хангамж аюулгүй байдлын 2025-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
6. Төсөвт байгууллагуудын 2024 оны төсвийн гүйцэтгэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тухай
7. Сумын 2025 оны төсөв, 2025 онд ОНХС-аар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээ батлах тухай
8. Төлөөллийн байгууллагын төлөөлөл сонгох тухай
9. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн эд хөрөнгийг бүртгэх тухай
10. Сумын ИТХ-ын хороодын ажиллах журам батлах тухай
11. Бусад асуудал