ИТХ-ын ивээл дор жил бүр зохион байгуулдаг илтгэлийн уралдаан 2014 оны 12 дугаар сарын 08-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн илтгэлийг " Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвийн дор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд сурагчид гэр бүлийн үнэ цэнэ гэдэг ойлголтыг өөрийн өөрийн өнцгөөс харж тайлбарласан маш өргөн цар хүрээтэй уралдаан болж өнгөрлөө. Энэхүү уралдаанд
1-р байр - Ц.Марал / 9б ангийн сурагч/2-р байр - М.Оюунтуяа / 9а ангийн сурагч/
3-р байр - Ж.Мөнгөнзул / 9а ангийн сурагч/
тусгай байр - Б.Номинжаргал / 9б ангийн сурагч/ нар тус тус байр эзэллээ. Шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн шагналыг ИТХ-ын дарга Д.Гансүрэн, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Л.Хоролмаа нар гардуулан баяр хүргэж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.