2015 он хангирсан ирж бидэнд шинэ боломж шинэ эрч хүчийг авчирлаа.Шилэн
дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төсвийн болон төслийн
зарлага нээлттэй болж,Шинэ сургуулийн барилга, Хурх, Баян гол, Эгийн голын
гүүр, Сумын төвийн дотор зам засвар ус зайлуулах төхөөрөмж, Ерөнхий
төлөвлөгөөний зураглал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч сурган хүмүүжүүлэгч
Л.Нямаа багшийн 70 насны ой, Буриад үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэх
зорилго бүхий "ЁОХОР" үндэсний бүжгийн наадам гээд 2015 онд амжуулах ажил
нэн их. Дээрхи бүхий л ажлыг нутгийн зон олон та бүхэнтэйгээ хамтдаа хийж
бүтээн нэгэн оныг амжилт бүтээлээр үднэ гэдэгт итгэл төгс байна.Шинэ он
бидэнд амжилтаас гадна аз жаргал эрүүл энх эвийн сэтгэл ихийн хүслийг
авчрах болтугай.Шинэ оны эхний ажлын өдрийн МЭНДийг хүргэе.