2014 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр.
Сумын хэмжээнд байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ, Батширээт сум дундын ойн анги, ойн нөхөрлөлүүдийн хамтарсан зөвлөгөөн
зохион байгуулагдлаа. Сум орон нутгийнхаа байгаль орчины
тулгамдсан асуудлуудыг хэрхэн хамран шийдвэрлэх, цаашид хамтарч ажиллах талаар
талууд санал бодлоо илэрхийллээ.
Зөвлөгөөнийг сумын ЗДТГазар, ОГСГЗахиргаатай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт талуудын төлөөлөл 32 иргэн хамрагдсан байна.