2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр.
“Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл харилцааны мэдлэг олгох” сургалт
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл харилцааны мэдлэг олгох” төслийн хүрээнд сумын 16 иргэнд мэдээлэл технологийн чиглэлийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар интернетийн орчинд хэрхэн ажиллах, ухаалаг гар утас, DDSH суурилуулах зэрэг иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч чадлаа.