ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ойн талаар зөвлөлдөх уулзалт боллоо

2015-02-11

2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр. сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд ЗДТГ-ын урилгаар ойн нөхөрлөлүүд, сум дундын ойн ангийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зорилгоор сумын хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй иргэдээс бүлэг байгуулан ойн цэвэрлэгээний ажил хийлгэж өрхийн орлогыг нэмэгдүүлэх,  тус суманд үйл ажиллагаа явуулж буй ойн нөхөрлөлүүдийн ойн санд цэвэрлэгээ хийлгэх талбайг сонгох асуудлаар бүлгийн гишүүд болон нөхөрлөлийн гишүүдийн дунд харилцан тохиролцох, сум орон нутгийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран зөвшилцөлд хүрлээ. нөхөрлөлийн талбайд цэвэрлэгээ хийх бүлгүүдэд нөхөрлөл, ойн анги, байгаль хамгаалагч нар хяналт шалгалтыг тогтмол тавьж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг Засаг даргын орлогч Г.Ганцогт үүрэг болголоо. Мөн нөхөрлөлийн холбооны тэргүүн Ч.Ундармаа 2014 оны ажлын тайлангаа танилцууллаа. Энэхүү уулзалтанд талуудын төлөөллөөс нийт 52 иргэн хамрагдсан байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%