Иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан дараагийн нэг ажил болох архив, албан бичиг хөтлөлтийн талаар байгууллагуудын бичиг хэргийн ажилтан нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгч Б.Дашням тус сургалтыг явуулсан бөгөөд ЗДТГ-ын ажилтан албан хаагчид болон төрийн байгууллагын нийт 15 иргэн хамрагдсан байна. Сургалтаар албан бичгийн стандарт, бичиг хэргийн боловсруулалт, архивын хадгалат зэрэг шаардлагатай мэдээллүүдийг хүргэлээ.