Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдрөөр Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө
цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо
батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг гүйцэтгэж явсан бэлтгэл офицер, ахмадууддаа сумын ИТХ, ЗДТГ-ын зүгээс хүндэтгэл үзүүллээ. Сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан / 1992-1993 / бэлтгэл офицер Б.Цэвээндоржид ИТХ-ын дарга Д.Гансүрэн дурсгалын зүйл гардуулан өглөө.