2015 оны 02 дугаар сарын 04-05-ний өдрүүдэд ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, сумдын нөхөрлөлийн холбоо, Онон голын загасчдын клуб сумын байгаль орчныхонтой хамтран дараах сэдвүүдээр зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. үүнд
- Шинээр гарсан хууль эрх зүйн орчин түүний хэрэгжилтийн талаар анхаарах асуудлууд - Ч.Чинбат
- Байгууллагын засаглал, чадавхи, санхүү - Т.Оюунчимэг
- Нөхөрлөлүүдийн тайлан үнэлгээ, дүгнэлт, цаашдын зорилт, чөлөөт ярилцлага - Б.Ганхуяг
- Орчны бүсийн зөвлөлүүд, ОБС-ийн эргэлтийн сангийн тайлан, үнэлгээ, дүгнэлт - Ч.Чинбат
- Загасчдын клубын уулзалт, тайлан үнэлгээ, дүгнэлт, цаашдын зорилт - Б.Ганхуяг
- Онон голын нөхөрлөлүүдийн нэгдсэн холбооны тайлан, үнэлгээ, дүгнэлт, цаашдын зорилт - Б.Ганхуяг
Сумын хэмжээнд 18 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, нөхөрлөлийн төлөөллийг хамруулсан нийт 33 иргэн оролцлоо.