ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

хүнсний ногоо тарьдаг иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдав

2015-04-15

Хэлэлцүүлэг 2015 оны 04-р сарын 9-ны өдөр 14.00 цагт иргэний танхимд эхлэв. 2015 оныг тариаланч ногоочдыг дэмжин ургац хураалтыг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан дараах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Агропаркийн эрхлэгч, Эгийн шим хоршооны дарга, ОНӨААТУҮГ-ын Жолооч, Аймгийн ногоочдын холбооны суман дахь төлөөлөгч, ногоочид нийт 16 хүн оролцож санал бодлоо хуваалцлаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал:

1.    МТЗ-80 тракторийн сумын ИТХ-аас тогтоосон тариф өндөр байна. /Газар хагалах талаар бодолцоогүй гаргасан/

2.    Тариалангийн тоног төхөөрөмж авах. Үүнд сийрүүлэгч, борной, хураагч /2016 оны ОНХСанд оруулж өгөх/

3.    Ногоочдын хашааны шургааг хэрэгтэй байна. Хашаа муугаас болж зун мал орж ногоо сүйтгэдэг.

4.    Хаан банкнаас олгогддог ногооны зээлд хамрагдаж чадахгүй байна. Яг ногоо тарих хүнд олгогдохгүй байна.

5.    Эгийн адгийн айл өрхийн ундны усны асуудал /Шүвтэртэй бохир ус хэрэглэдэг/

6.    Ажиллах хүч олддоггүй, хүмүүс ажил голдог.

Дээрх саналуудыг Засаг даргад танилцуулан

1.    МТЗ-80 тракторын үйлчилгээний хөлсийг цагийн 6000 төг, 8 цагаас дээш 30000 төгрөгөөр шийдвэрлэн 5-р сарын 3-7 дуустал ногоочдын газрыг хагалахаар боллоо.

2.    2016 онд хийгдэх ажилд санал асуулгад саналаа тусгах талаар заавар зөвлөгөө өглөө.

3.    Ойн ангийн даргатай гэрээ байгуулан талбай тусгаарлуулан ногооны хашааны шургааг бэлдэх боломжтой болсон.

4.    МЭҮТ-аас гаргаж өгсөн ногоочдын судалгааг үндэслэн зээлээ олгохоор боллоо.

5.    2016 оны ОНХСанд саналаа оруулах зэргээр шийдвэрлээд байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%