Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
2015 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр. Сумын иргэний танхимд төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг зохион байгуулж төрийн захиргааны албан хаагчид болон иргэдийн төлөөлөл хамрагдсан байна. ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Ууганбаяр, ЗДТГ-ын газрын даамал Д.Батчимэг, Онон голын сав газрын захиргааны мэргэжилтэн Б.Болд, Уранчимэг нар Төрийн үйл хэрэгт үнэнч шударгаар ажиллана гэдгээ илэрхийлэн тангараг өргөлөө