Монгол улсын ойн тухай хуулийн 18.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Сумын ИТХ-аас томилогдсон ажлын хэсэг Батширээт сумын Онон багийн нутаг Турагтхаан ууланд үйл ажиллагаа явуулж буй "Ар хөвчийн шинэс" ХХК-ийн мод бэлтгэлийн талбайд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Энэхүү шалгалтаар нилээд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд тус зөрчлүүдийг арилгуулах талаар Засаг дарга, БО-ны улсын байцаагч, ойн анги болон холбогдох мэргэжилтэнгүүд, "Архөвчийн шинэс" ХХК-д дараах зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.