ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Тогтвортой амжиргаа" төслийн хамт олон Батширээт суманд ажиллаа

2015-10-07

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр. Сумын иргэний танхим.
          Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагын төлөөлөл, сангийн яамны Тогтвортой амжиргаа-3 төслийн зохицуулагч, Хэнтий аймгийн Засаг даргын  тамгын газрын дарга гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус суманд ажиллаа. Энэхүү ажлын хүрээнд Батширээт суманд хэрэгжсэн Тогтвортой амжиргаа-2 төслийн хэрэгжилт, үр дүн, ОНХС-ын хөрөнгөөр хийгдэж буй ажлуудтай танилцаж иргэдийн оролцоо, хяналт хэр зэрэг байгаа талаар санал солилцлоо. ТА-2 төслөөр хэрэгжсэн төслүүд, ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын тайланг сумын Засаг дарга танилцуулсан бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлтээр энэхүү ажлууд нь хангалттай сайн хэрэгжсэн гэж дүгнэлээ.
            Мөн багийн өдөрлөг, хурлуудыг тогтсон нэг өдөр нэг цагт хийж тогтмолжуулсан нь бусад аймаг сум цаашлаад улсын хэмжээнд хэрэгжүүлэхүйц сайн туршлага хэмээн дүгнэжээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%