ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мод тарих хөдөлгөөн өрнөлөө.

2015-10-12

2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр.
           Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Хэнтий аймгийн хэмжээнд 10000, Батширээт суманд 3245 ширхэг мод тарьж ургуулах ажлын хүрээнд Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн №43 тоот тогтоол гарч мод тарих хөдөлгөөн өрнүүлээд байна. Тогтоолд 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд мод тарих бөгөөд нэгээс илүү мод тарьсан айл өрхийг мод тутамд 1000 төгрөгөөр урамшуулах, мод тариагүй айл өрхөөс 1000 төгрөгийн хураамж авч тусгай дансанд төвлөрүүлэн мод тарих ажилд зарцуулахаар тусгасан байна. 
          Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан тус өдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтэнд ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Батширээт сум дундын ойн анги, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

нээлтийн арга хэмжээ Засаг дарга Ц.Баярсайхан

ЕБС-ийн хамт олон

ЗДТГын хамт олон

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%