ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ардчилал Хан Хэнтий -2020 чуулган болж өнгөрлөө.

2015-10-19

2015 оны 10 дугаар сарын 13
              Хэнтий аймгийн Ардчилсан намаас зохион байгуулж байгаа "Ардчилал Хан Хэнтийн хөгжил-2020" чуулган Батширээт суманд 13,14-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус арга хэмжээний хүрээнд  Хэнтий амйгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Аюурбунь, халамжийн хэлтсийн дарга Ганбат, нэгдсэн эмнэлгийн дарга Орхончимэг, сумын Засаг дарга Ц.Баярсайхан, сумын Ардчилсан намын дарга, Засаг даргын орлогч Г.Ганцогт нар иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч Хэнтий аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр шатар, ширээний теннис, гар бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд шатар: 1- байр-Б.Оюунболор, 2-р байр-Г.Амарсанаа, 3-р байр-Ц.Чинбат, ширээний теннис эрэгтэй: 1-р байр-Н.Мэндсайхан, 2-р байр-Ч.Мижидсүрэн, 3-р байр-Н.Батбилэг, эмэгтэй:1-р байр-Б.Мөнхтуяа, 2-р байр- Б.Дүүрэнжаргал , 3-р байр- Д.Энхжаргал, гар бөмбөг эрэгтэй: 1-р байр Д.Жаргалсайхан , 2-р байр А.Гантулга ахлагчтай баг тамирчид, эмэгтэй: 1-р байр- Э.Бадамханд, 2-р байр- Ч.Мөнхтуяа ахлагтай баг тамирчид тус тус шалгарсан байна.
             Шалгарсан баг тамирчдын шагналыг үдшийн цэнгүүний арга хэмжээн дээр гардуулсан бөгөөд Барх багийн иргэн Ц.Цэрэндондог- "Тэргүүний барилгачин", Д.Байгалмаа- "Хүн ам нийгмийн хамгааллын яамны жуух" , Б.Бүдханд- Хүн ам нийгмийн хамгааллын яамны "Тэргүүний ажилтан", Норовлин багийн иргэн Н.Жамъян-Эрчим хүчний яамны жуух, С.Дашцэрэн- "Эрчим хүчний тэргүүний ажилтан", Ж.Гантөмөр- "Хэнтий аймгийн хүндэт иргэн" цол тэмдэгээр тус тус шагнагдсан байна.


ширээний теннисний тэмцээний үеэр


Барх багийн иргэн Ц.Цэрэндондог

Шатрын тэмцээний үеэр

гар бөмбөгийн эмэгтэй тамирчидын шагнал гардуулах үеэр

             

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%