2015 оны 11 дүгээр сарын 18
Сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн №94 тоот захирамжаар
байгуулагдсан Батширээт сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө
боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Тус ажлын хэсэг 2016 оны
газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн ИТХ-д оруулахад бэлэн болголоо. Мөн газар эзэмшиж байгаа иргэдийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх,
өвөлжөө хаваржааны зориулалтаар ашиглах газар, худалдаа үйлчилгээний
зориулалтаар ашиглах газрын талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж
гарсан саналуудаа 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусган
ажиллахаар шийдвэрлэсэн байна . Уг хэлэлцүүлэгт 18 иргэн хамрагдсан байна.