2015 оны 11 дүгээр сарын 25
Монгол улсын засгийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль
орчны сангаас хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар
нутгийн сүлжээ” төсөл mon/13/303 төслөөс Батширээт сумын Хавтгарын ОНТХГазрын
ойр орчмын нөхөрлөлүүдэд дараах хөтөлбөрийн дагуу сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд сургалтыг зохион байгууллаа.
- Нөхөрлөл байгуулан байгаль хамгаалахын ач
холбогдол, давуу тал
- Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн хууль, эрх зүйн үндэс
- Дундын сангийн бүрдүүлэлт, ач холбогдол,
захиран зарцуулалт
- Нөхөрлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах
төлөвлөгөө боловсруулах
- Нөхөрлөлийн бизнес төлөвлөгөөг боловсруулах,
зөвлөмж өгөх
- Сургалтанд төслийн зөвлөх Г.Эрдэнэцолмон, БОАЖГ-ын мэргэжилтэн М.Бадраа, Батширээт сумын “Номгон” нөхөрлөл, “Хайрхан уул” нөхөрлөл, “Улаан хад” нөхөрлөл, “Мон Эг” нөхөрлөл, “Цэгээн” нөхөрлөл тус бүрийн төлөөллүүд, ЗДТГ-ын байгаль орчны алба, “Хавтгарын хөгжил” ОНӨААТҮГазар, Хавтгарын ОНТХГазарын удирдах зөвлөл, ИТХ-ын төлөөлөл, ЗДТГ-ын төлөөлөл зэрэг албан байгууллагын мэргэжилтнүүд нийт 40 иргэн хамрагдсан байна.
- Төслийн зөвлөх Г.Эрдэнэцолмон нөхөрлөл байгуулан байгаль хамгаалахын ач холбогдол, давуу тал Дэлхийн байгаль хамгааллын бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, орон нутгийн онцлогт тохируулан үйл ажиллагаа явуулах талаар зөвлөгөө сургалт өглөө.
- Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн хууль, эрх зүйн үндэс гэсэн сэдвээр БОАЖГ-ын мэргэжилтэн М.Бадраа сургалтанд оролцогчдод мэдээлэл хийж. Үүндээ Байгаль хамгаалах тухай, ойн тухай хууль болон дагалдах журмын БНХМН-д холбоотой заалтыг танилцууллаа.