2015 оны 10 дугаар сарын 23
Сумын Иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан дараагийн нэг ажил болох иргэдэд иргэний бүртгэлийн тухай хуулийн талаар мэдлэг олгох сургалтын сумын улсын бүртгэгч Э.Нармандах хийлээ. Тус сургалтанд 18 иргэн хамрагдсан бөгөөд сургалтаар:
- Төрөлт
- Гэрлэлт
- Үрчлэлт
- Овог нэр өөрчлөлт
- Эцэг тогтоолт
- Гэрлэлт цуцлалт
- Гэрлэлт сэргээх
- Нас баралтын талаар мөн гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх, шилжилт хөдөлгөөн хийхэд бүрдүүлэх материал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Сумын хэмжээнд энэ онд хүн амын тоо 2014 онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Хүйсийн харьцаагаар эмэгтэй хүүхэд давамгайлсан байна.
Мөн гэрлэлтээ бүртгүүлсэн 2014 онд нэг гэр бүл байсан бол 2015 онд 3 хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Харин гэрлэлтээ цуцуулсан гэр бүл 2015 онд 2 байна. Нас баралт 10 сарын байдлаар 14, шилжилт хөдөлгөөн: шилжиж явсан -67, шилжиж ирсэн – 42 иргэн бүртгэгдсэн байна. Нийт шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэдийн дундаж наслалт 20-29 байна.
Б.Ууганбаяр