ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар иргэдтэй уулзлаа

2016-03-31

                                2016 оны 03 дугаар сарын 27
            Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 3-р сарын 26-27-ны өдрүүдэд тус суманд ажиллаа. Тэрээр Хурх, Норовлин, Барх, Онон багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж 2013-2015 онуудад Хэнтий аймагт болон орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа. Энэ үеэр соёлын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан Хурх багийн ахмад кино механикч Ц.Аюурзаныг төрийн дээд одон медаль “Алтангадас” одонгоор, Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй он удаан жил ажилласан Онон багийн ахмад Д.Доржготовыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, Барх багийн иргэн "Хөх хавцал" нөхөрлөлийн ахлагч Г.Оюунбилэгийг БОАЖЯ-ны жуух бичгээр, нэр бүхий 15 иргэнийг “Хан Хэнтийн алдартан” цол тэмдгээр шагнасан арга хэмжээ болж өнгөрлөө.

 ЕБС-ийн захирал Ц.Цогзолмаа "Хан Хэнтийн алдартан" тэмдэгээр шагнагдах үеэр

зүүн гар талаас: Г.Оюунбилэгийг БОАЖЯ-ны жуух бичгээ Сумын Засаг дарга Ц.Баярсайханаас гардан авлаа


Д.Доржготовыг “Хөдөлмөрийн хүндэт медаль” гардан авах үеэр

Ц.Аюурзаныг төрийн дээд одон медаль “Алтангадас” одонгоор шагнагдах үеэр. шагналыг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%