ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2016-05-05

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон  Засгийн газрын 439 дүгээр тогтоолын дагуу 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого энэ жил зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Сангийн яам, Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газраас мэргэжилтнүүд ирж төрийн болон орон нутгийн өмчит албан байгууллагуудын нягтлан бодогч нарт нэгдсэн сургалт, семинар зохион байгууллаа. Энэхүү сургалт, семинарын үйл ажиллагаагаар төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажлыг албан ёсоор эхлүүлж байгаа юм. Сургалтаар төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, бүртгэл, улсын үзлэг тооллого хийх, тооллогын дүн мэдээг нэгтгэн гаргах, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, програмтай ажиллах зэрэг асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%