Бага насны /Цэцэрлэг Сургуулийн/ хүүхдүүдэд Буриадын үндэсний өв, соёлыг өвлүүлэн уламжлуулах, хадгалж хамгаалах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа Буриад дууны тэмцээнийг сумын ИТХ-ийн ивээл дор амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд цэцэрлэгийн насны нийт 36, сургуулийн насны нийт 22 хүүхэд өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Цэцэрлэгийн насанд: /3-4 нас/
- 1. Гүррагчаагийн Индра
3. Эрдэнэбаярын Хүслэн
Цэцэрлэгийн насанд: /5-6 нас/
- 1. Ганболдын Есөнжин
3. Сүхболдын Мишээл
Сургуулийн сурагчдын ангилалд /1-4 анги/
- 1. Балжиргарамын Мөнх-Амгалан /2а/
3. Энхжаргалын Энхбаяр /4а/
Сургуулийн сурагчдын ангилалд /5-9 анги/
- 1. Дамбын Эрдэнэтуул /5а/
3. Буянхишигийн Энхжин /7б/ нар тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, ажлын албаны ажилтан Б.Ууганбаяр нар гардуулан баяр хүргэлээ.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо, дуулах ур чадвар, хувцаслалт эрс өссөн нь хүүхэд багачууд болон эцэг эхчүүд энэхүү тэмцээн уралдаанд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдаж байлаа.
“Буриад дуу” дуулаачдын энэхүү тэмцээн уралдааныг анх сумын ахмад багш нарын холбооноос санаачлан зохион байгуулсан бөгөөд ирэх жилийн тус тэмцээнийг ИТХ-ын Төлөөлөгч, ахмад багш Д.Оросоогийн гэр бүл, ах дүү нар ивээн тэтгэж оролцохоор болж шилжин явах дурсгалын цомгийг гардан авлаа.
Ганболдын Есөнжин /5нас/
Буянхишигийн Энхжин /7б анги/
ИТХ-ын ажилтан Б.Ууганбаяр Д.Оросоод шилжин явах цомог гардуулах үеэр