Сар бүрийн 3-6-ний өдрүүдэд зохион байгуулагддаг багуудын өдөрлөгийн
арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ сарын Хурх багийн өдөрлөгт ИТХ-ын дарга
Д.Гансүрэнгээр ахлуулсан баг ажиллаа. Багийн бүрэлдэхүүнд ИТХ-ын ажлын
алба, ЗДТГ-ын МЭҮТ-ын дарга, нийгмийн халамжийн мэргэжилтэн, татварын
улсын байцаагч нар багтсан бол Онон, Барх багуудад Засаг даргын орлогч
Г.Ганцогт, Норовлин багт Засагт дарга Ц.Баярсайханаар ахлуулсан ажлын
хэсэг явж орон нутгийнзүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх
мэдээлэл арга хэмжэээнүүдийг танилцуулан төрийн үйлчилгээг хүргэхээс
гадна иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонслоо.
Тус сумын нутагт чулуун болон шороон ордны ашиглалтын лиценз эзэмшдэг "Айвуун тэс", "Гутайн даваа" ХХК-уудын талаар сум орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдээ иргэдэд танилцууллаа.
хурх багийн төв
хурх багийн иргэд
өдөрлөгийн арга хэмжээний үеэр