ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ УУЛ УУРХАЙН ЖИШИГ СУРГУУЛЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА.

2016-07-28

Ямар ч үнэ төлбөргүй, орон нутагт, бага зардлаар өндөр боловсролтой уул уурхайн инженер техникийн ажилтан болох боломж байна. Утас 94080026 mail: gobisumberptk@gmail.com

ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ /3 жил -дипломын инженер болно/
ШУТИС-ын Геологи Уул уурхайн Инженерийн сургуулийн хөтөлбөртэй уялдуулсан програмаар 3 жил сургаж 5,6-р зэрэгтэй, инженерийн дээд боловсролын диплом, ромботой төгсөнө
ТАВИГДАХ ШААРДЛАГА: Бүрэн дунд боловсролтой
ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛҮҮД:
1. Уул уурхайн баяжуулалтын техникч
2. Уул уурхайн ХАБЭА техникч
3. Хүнд машин механизмын засварын техникч
4. Уурхайн техникч
5. Уулын ажлын техникч
6. Уул уурхайн цахилгаан хангамжийн техникч
7. Уул уурхайн үйлдвэрийн технологийн процессийн автоматжуулалтын техникч
8. Үйлдвэрийн техникч
9. Мехатроникч
10. Веб мультимедиа зохиогч

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ /1жил - 2-4-р зэрэгтэй мэргэжилтэй ажилтан болно/
ТАВИГДАХ ШААРДЛАГА: Бүрэн дунд боловсролтой
ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛҮҮД:
1. Хүнд машин механизмын оператор /экскаватор, бульдозер, дугуйт ачигч, хүнд даацын авто самосвал/
2. Хүнд машин механизмын засварчин
3. Уул уурхайн бараа судлал, нярав
4. Өрөмдлөг тэсэлгээний туслах ажилтан
5. Уурхайн цахилгаанчин
6. Гагнуурчин
7. Зам барилгын машин механизмын оператор
8. Металл боловсруулах машины оператор /токарь фрезер/
9. Барилгын цахилгаанчин
10. Хүдэр чулуу боловсруулах технологийн оператор

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ /2,5 жил - бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн 2-4-р зэрэгтэй ажилтан болно/
ТАВИГДАХ ШААРДЛАГА: Суурь боловсролтой
ЭСЛҮҮЛЭХ МЭРГЭЖЛҮҮД:
1. Хүнд машин механизмын оператор
2. Автомашины засварчин
3. Уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулагч
4. Хүнд машин механизмын засварчин
5. Гагнуурчин
6. Барилгын өрөг угсрагч
7. Барилгын засал чимэглэлч
8. Барилгын цахилгаанчин

СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛУУД:
- Мэргэжлийн багш нар Австали, Герман, Сингапур улсад мэргэжил дээшлүүлсэн, магистраас дээш боловсролтой
- Сургалтыг орчин үеийн техникийн иж бүрэн лабораторид онол дадлага хослуулан явуулдаг
- Урлаг спорт хосолсон заалтай
- Оюутны дотуур байр 250 оюутны багтаамжтай, үнэ төлбөргүй
- Оюутны үндэсний тэтгэлэг 70 200 төгрөгийг 24-өөс доош насны оюутнууд авна
- Үйлдвэрийн техникчийн ангид элссэн эмэгтэй оюутан 50 000 төгрөгийн тэтгэлэг, хөгжлийн бэрхшээлтэй оюутан 50 000 төгрөгийн тэтгэлэг тус тус нэмж авна /GIZ төсөл/
- Интернет орчин, цахим номын сантай
- Ажлын байр болон дадлагын байранд зуучилна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%