2016 оны 09 дугаар сарын 29-ний өдөр.
Сумын ИТХ-ын ивээл дор жил
бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сумын ахмадын аварга
шалгаруулах "ВОЛЕЙБОЛЛ"-ын нээлттэй тэмцээнийг МУ-ын гавъяат
дасгалжуулагч Ганболдын Дэмбэрэлсайханы нэрэмжит болгон 3 дах жилдээ
түүний хүү хурандаа Д.Алтансүхтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд ИТХ-ын Тэргүүлэгч Г.Ганцогт болон ажлын албаныхан
оролцлоо. Тэмцээнд эрэгтэй -3, эмэгтэй-3 баг оролцож тойргийн системээр
өрсө
лдсөн бөгөөд эрэгтэй төрөлд
Д.Жаргалсайхан ахлагчтай Батширээт сумын баг алтан медаль, А.Хэрлэнтооно
ахлагчтай баг мөнгөн медаль,ЕБС-ийн сурагчид хүрэл медаль, эмэгтэй
төрөлд А.Мөнхтуяа ахлагчтай Батширээт сумын баг алтан медаль, Г.Ганцэцэг
ахлагчтай баг мөнгөн медаль, ЕБС-ийн сурагчид хүрэл медаль тус тус
хүртлээ.Нийт багийн дүнгээр Д.Жаргалсайхан ахлагчтай баг тамирчид шилжин
явах цомын эздээр тодорсон байна. Г.Дэмбэрэлсайханы үр хүүхдийн зүгээс 2
гар бөмбөгийг Д.Жаргалсайхан багшид гардуулан өглөө. Гавьяат
дасгалжуулагч багшийнхаа гэр бүлийнхэн үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн
ерөөе.ЕБС-ийн сурагчид хүрэл медаль хүртлээ.
Г.Ганцэцэг ахлагчтай баг тамирчид
А.Мөнхтуяа ахлагчтай баг тамирчид
ЕБС-ийн сурагчид хүрэл медаль хүртлээ.
А.Хэрлэнтооно ахлагчтай баг тамирчид
1-р байр эзэпсэн Д.Жаргалсайхан ахлагчтай баг тамирчид шилжин явах цомын эздээр шалгарлаа.
Нийт оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.