ИТХ-ын мэдээлэл
2016.11.01
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт Иргэний танхимд хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны ирц 100%
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай
3. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай
4. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
5. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
1-т Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуулийн дагуу төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч Ж.Дамба удирдан зохион байгуулан хуралдаан даргалагчаар ажиллаж анхдугаар хуралдааны дэгийг батлуулан сумын сонгуулийн хорооны тогтоолыг үндэслэж сумын ИТХ-ын 21 төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлан энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн үнэмлэхийг гардуулан өгсөн.
2-т Сумын ИТХ-ын даргад АН-аас Д.Гансүрэн, МАН-аас Г.Байгаль нар нэр дэвшиж, төлөөлөгчдийн 62%-ийн саналаар АН-аас нэр дэвшигч Д.Гансүрэн сумын ИТХ-ын даргаар сонгогдсон.
3-т ИТХ-ын Тэргүүлэгчдэд 11 төлөөлөгч нэр дэвшиснээс олонхын санал авсан Ц.Баярсайхан, Б.Болд, Б.Ууганбаяр, Д.Хонгорзул, Б.Алтангэрэл, А.Отгонцэцэг нар, ИТХ-ын даргатай 7 төлөөлөгч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр сонгогдсон.
4-т Сумын Засаг даргад АНамаас М.Болд, МАН-аас У.Баянмөнх нар нэр дэвшиж,
төлөөлөгчдийн 62%-ийн саналаар АН-аас нэр дэвшигч М.Болд сумын Засаг даргаар
сонгогдож, батламжлуулахаар аймгийн
Засаг даргад уламжлан холбогдох материалыг хүргүүлээд байна.
ИТХ-ын ажлын алба