ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан хуралдлаа

2016-11-07

                                 2016 оны 11.04

2016 оны Орон нутгийн Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 100 %-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1. Ажлын хэсэг байгуулах тухай
2. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн батлах тухай

Шийдвэр:
1-р асуудал
Иргэд олон нийтийн хандлагыг зөв чиглүүлэх, оюунлаг Батширээтчүүдийг бий болгох, сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийн хүргэлтийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган орон нутгийн боловсон хүчнийг чадавхижуулах, амьдралын зөв хэвшлийг дээшлүүлэх, сумын хөгжлийг хөтлөх хүний хөгжлийг дэмжих “ЗӨВ” хөтөлбөрийг боловсруулах зорилготой ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. 
2-р асуудал
Тус зөвлөлийг сумын ИТХ-ын даргаар ахлуулсан нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд мөн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%