Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ,цагдаагийн газраас хамтран зохион байгуулж байгаа Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ЕБС-ийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх,сурагчдын хууль ,эрх зүйн мэдлэгийг хөгжөөнт хэлбэрээр сурталчлан таниулах зорилготой зохион байгуулагддаг “Хүүхэд хууль -2016” хойд бүсийн тэмцээн Батширээт суманд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан нар тэмцээнийг нээж үг хэллээ.
Тус тэмцээнд Хэнтий аймгийн хойд бүсийн сумд болох Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал зэрэг сумдын ЕБС-ын сурагчид нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгчөөс бүрдсэн баг хамт олон оролцлоо.
Тэмцээн:
- Багийн мэндчилгээ
- “Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр гэрийн даалгавар буюу жүжигчилсэн тоглолт
- Асуулт хариултын тэмцээн
- Нийгмийн ажилтан нарын дунд асуулт хариултын тэмцээн
- Багийн ахлагч нарын дунд асуулт хариултын тэмцээн
- Багуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, өсвөрийн цагдаагийн бүлгийн ажлын тайлан, эргүүлийн болон хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын танилцуулга
- Урлагийн номер зэрэг төрлүүдээр өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Тэмцээний шүүгчээр Хэнтий аймгийн цагдаагийн газраас 3 шүүгч ажиллаа
Энэхүү тэмцээнд:
1-р байр – Баян-Адарга сумын баг
2-р байр – Биндэр сумын баг
3-р байр – Батширээт
сумын баг тамирчид тус тус шалгаран
дараагийн шатанд Баян-Адарга сумын баг өрсөлдөх эрхтэй болсон байна.
Биндэр сумын сурагчид
Баян-Адарга сумын сурагчид