ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Бахархлын жилийн хаалтын арга хэмжээ

2017-01-13

 2017 оны 1 сарын 9-ний өдөр

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  01 тоот тогтоолоор 2016 оныг БАХАРХЛЫН жил болгон зарлаж Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг томилон ажилласан юм. Энэхүү ажлын хүрээнд   нийт 13 заалттай 35 нэр бүхий ажил зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажилласан.

                "Бахархлын жил"-ийн хаалтын арга хэмжээнд зориулсан шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Ц.Баярсайхан, ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг, Олон улсын шатрын спортын Фиде мастер Н.Төвсанаа нар оролцсон бөгөөд Фиде мастер Н.Төвсанаа шатар сонирхогч хүүхдүүдэд шатрын гарын авлага сэтгүүл дурсгаж сайн шатарчин болохыг хүсэн ерөөж амжилт хүслээ. Тэмцээнд нийт 50 гаран шатар сонирхогчид хүрэлцэн ирж оролцсоноос:

Хүүхдийн  насны ангилалд

 4-6 нас :    1-р байр Н.Маргад

                     2-р байр У.Тэнүүн

                     3-р байр У.Анхбаяр

 7-11 нас:    1-р байр А.Батдэлгэр

                        2-р байр У.Уранчимэг

                          3-р байр Э.Чинболор

12-16 нас:      1-р байр П.Отгонжаргал

                           2-р байр Б.Оюундэлгэр

                              3-р Б.Чингүнжав

Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд:  1-р байр Г.Базаргүр

                                                                      2-р байр Г.Амарсанаа

                                                                      3-р байр С.Алтанхауяг

Насанд хүрэгчдийн  эмэгтэй төрөлд: 1-р байр Ц.Баярмаа

                                                                       2-р байр Х.Учрал

                                                                       3-р байр Р.Цэрмаа нар тус тус байр эзэллээ.

Тус сумын уугуул үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Батын Нямаагийн үр хүүхэд ач зээ нарын дундаас шатрын спортын олон улсын их мастер 1, олон улсын мастер 2, олон улсын шатрын холбооны мастер 2, олон улсын шатрын холбооны дэд мастер 2, олон улсын шатрын холбооны шүүгч 2, шатрын зүтгэлтэн 1, спортын мастер 1, дэд мастер 5 төрсөн гарсан байна. Мөн тус сумын харьяат спортын мастер зэрэгтэй тамирчин 7 төрөн гарсан нь энэхүү спорт хэрхэн өндөр зэрэгт хөгжсөн нь харагдаж байна.  Тэмцээний нийт зардалд 300000 төгрөгийг ИТХ, ЗДТГ-ын зүгээс зарцуулсан бөгөөд тэмцээнд оролцогч иргэдийн хамгийн залуу тамирчин болох У.Анхбаярт /5нас/ Норовлин багийн иргэн С.Алтанхуяг хувийн зүгээс амжилт хүсч мөнгөн /10000төг/ шагнал гардууллаа.


Шатрын тэмцээний нээлтийн арга хэмжээ: зүүн гар талаас ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг, Фиде мастер Н.Төвсанаа, Засаг дарга Ц.Баярсайхан



Фиде мастер Н.Төвсанаад Засаг дарга Ц.Баярсайхан дурсгалын зүйл гардууллаа




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%