ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГЕНТЛАГУУДЫН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-01-25

     Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай ”Үр дүнгийн гэрээ” байгуулах ёслолын арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Г.Батсуурь орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын дарга Д.Содном болон сумдын Засаг дарга нар, 20 газар, хэлтэс албадын удирдлагуудтай 2017 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж үр дүнгийн гэрээг үзэглэлээ.
        Гэрээ байгуулах ёслолын эхэнд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж “Үр дүнгийн гэрээ байгуулах нь төрийн үйл хэрэг төгөлдөр, бат оршихын утга илэрхийлэхийн хамт харилцан итгэл, хамтын ажиллагаа, сахилга, хариуцлагыг баталгаажуулдаг” хэмээн онцолсон юм. Цаашид төрийн албаны стандартыг чандлан мөрдөж, төрийн албаны ёс зүй, нэр хүндийг эрхэмлэн, хариуцлагаа өндөржүүлэх, хамтын шийвэр гарган ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, чадварлаг хүний нөөцийг бүрүүлэн ажиллах нь чухал бөгөөд хууль, тогтоомж тэдгээртэй холбогдон гарсан заавар журмыг хэрэгжүүлж, агентлаг бүр өөрийн байгууллагын онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах, явцын хяналт, шинжилгээ үнэлгээг хийж ажиллахыг чиглэл болголоо.
          Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлсэнээр ирэх 4 жилд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.12 саяаас 8.54 сая төгрөг хүргэх, нийт мал сүргийг 379.5 мянгаас 410.1 мянгад хүргэх, татварын орлогыг 100 хувь бүрдүүлэх, нэг хүнд ноогдох хөрөнгө оруулалтыг 0.2 сая төгрөгнөөс 0.4 сая төгрөгт хүргэх зэрэг зорилтуудыг тавиад байна.
“Үр дүнгийн гэрээ” байгуулсан нийт удирдах ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%