2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 100%-ийн ирцтэй ИТХ-ын даргын албан өрөөнд болж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.
1. 1.Засаг даргын орлогчид нэр дэвшигчийг хэлэлцэх тухай
2. 2. ИТХ-ын 6-р хуралдааны товыг зарлах тухай
3. 3.Алдарт эхийн одонгоор шагнуулах эхчүүдийн материалыг хэлэлцэх тухай
4. 4.ЖДБДэмжих сангийн тухай
Шийдвэр:
1. Сумын Засаг даргын санал оруулснаар Засаг даргын орлогчид Б.Алтангэрэлийг нэр дэвшүүлэн хэлэлцэн дэмжлээ.
2. ОНХС-ын тодотгол хэлэлцэхтэй холбогдуулан ИТХ-ын 6-р хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 10 цагт ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд хуралдуулахаар шийдвэрлэв.
3. Алдарт эхийн 2-р одонгоор шагнуулах эхчүүдийн материалыг хэлэлцэн нэр бүхий 7 эхийн материалыг бүрдүүлэн аймгийн ИТХ-д хүргүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов.
4. Жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн эргэн төлөлт
хангалтгүй байгаатай холбогдуулан ИТХ-аас ажлын хэсэг томилон төсөл
хөтөлбөрүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж тайлан мэдээг ИТХ-ын
Тэргүүлэгчдэд тайлагнахыг даалгалаа.