2017 оны 03 дугаар сарын 20
Байгальд ээлтэй хандлагыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд сурталчлах, төлөвшүүлэх иргэдийн санаа бодлыг сонсох зорилготой “Байгаль хамгаалах уламжлалт ёс” сэдвийн хүрээнд сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ЕБС-ийн биологийн багш Б.Баярцэцэг удирдан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгчид, ЕБС-ийн багш сурагчид болон албан байгууллагын ажилтан албан хаагчдын төлөөлөл нийт 21 хүн хамрагдсан байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид
1. Ой мод
2. Ус чандмань эрдэнэ
3. Ургамал, амьтан
4. Нүүдэллэх ёс зэрэг үндсэн 4 сэдвийн хүрээнд ярилцаж өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.